Baljinnym


Сонин хачин

Бичсэн: 20:57 2016-12-20
Шинэ жилийг хамгийн өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болоход хэдхэн өдөр үлджээ. Тиймдээ ч бид бага ч атугай баярын уур амьсгал оруулах үүднээс шинэ жилийг хамгийн өвөрмцөөр тэмдэглэн, өнгөрүүлдэг улс орнууд болон тэдгээрийн ёслол уламжлалыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээрийн зарим нь үнэхээр ийм зүйл болдог гэж үү? хэмээн ангайн балмагдахад хүргэж байсныг нуух юун. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. Шинэ жилийг хамгийн өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд Дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр ямар байдаг вэ? Боловсрол гэдэг хүн бүрийн хувьд хэрхэн амьдрах, нийгэмд ямар байр суурь эзлэх гэх мэт чухал асуудлуудын үндэс байдаг. Тэр ч үүднээсээ ямар хэмжээнд мэдлэг боловсрол эзэмшинэ төдий чинээ ажил мэргэжилтэй болж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой байдаг билээ. Иймд оюутан залуустаа мэдээлэл өгөхөөр зарим нэр хүндтэй сургуулиудын сургалтын төлбөр ямар байдаг талаар товч мэдээллийг хүргэе. Дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр ямар байдаг вэ? Дэлхийн хамгийн үлэмж биетэй хүмүүс Бидний амьдарч буй дэлхий ертөнц сонин хачин зүйлсээр дүүрэн байдаг билээ. Тийм ч учраас тэдгээр бүх хачирхалтай зүйлсийг үзэж, харна гэвэл магадгүй нэг л амьдрах хувь тавилан хангалттай биш байж болох юм. Тэгвэл та үлэмж биетнүүдийн тухай хэр сайн мэдэх вэ? Өнөөдөр бид та бүхэндээ генийн өөрчлөлт, бие физилогийн онцлогоос хамааран энгийн хүнээс хамаагүй өндөр, аварга том биетэй үлэмж биетнүүдийн талаар хүргэе гэж бодлоо. Таны сонирхлыг дээд зэргээр татна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн хамгийн үлэмж биетэй хүмүүс Хамгийн утгагүй шалтгаанаар шүүхэд гомдол гаргаж байсан хүмүүс Шүүх, цагдаа гэдэг үг хүн бүрт шударга ёс, тэгш эрх гэсэнтэй адил сонсогддог. Хааяадаа аюултай ч юм шиг санагдаж болно. Гэтэл дэлхий дээрх 7 тэрбум гаруй хүмүүсийн үзэл бодол, эрх, үүргийн ойлголт харилцан адилгүй байдгийн улмаас заримдаа шүүх танхим инээдмийн жүжгийн тайз болон хувирдаг аж. Хүн бүр биш ч гэлээ, нэлээд олон хүн хүний санаанд оромгүй шалтгаанаар шүүхэд зарга мэдүүлдэг бөгөөд тэдгээрээс хамгийн утгагүй гэсэн 10 заргыг та бүхэндээ толилуулж байна. Зөв үү, буруу юу гэдгийг та ч бас шүүгээд үзээрэй. Хамгийн утгагүй шалтгаанаар шүүхэд гомдол гаргаж байсан хүмүүс Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд Сатан бол Христийн хамгийн заналт дайсан, тамд амьдардаг чөтгөр, дэлхий ертөнцөд гарч ирэхийн тулд юу ч хийхээс буцахгүй харгис, муу муухай бүхний биелэл гэдгийг бид холливудын киноноос харж, ойлгож авсан билээ. Гэвч сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд “Google” компанийн ажилтан авахдаа асуудаг хөгжилтэй 5 асуулт "Google" компани дэлхий дахинд хэдийн танигдсанаас гадна бусдаасаа нэг алхмын өмнө явдаг билээ. Тиймдээ ч энэ том байгууллага ажилтнуудаа шилж, сонгож авахдаа давтагдашгүй өвөрмөц арга барил ашигладаг байна. Ажилд орох ярилцлагыг заримдаа "Skype"-аар хийдэг боловч огтхон ч амар хялбар гэж үзэж болохгүй аж. Учир нь тус компанийн хүний нөөцийн ажилтнууд сэтгэхүйн өндөр чадвар шаардсан толгой эргэм асуулт тавьдаг бөгөөд бид та бүхэндээ сонирхуулах үүднээс доорх 5 асуултыг толилуулж байна. Та ч бас хариултыг нь уншихаасаа өмнө хариулах гэж оролдоод үзээрэй. “Google” компанийн ажилтан авахдаа асуудаг хөгжилтэй 5 асуулт Та бидний гаргадаг 9 алдаа Бид шүдээ угааж өглөөг эхлүүлээд өдрийн турш хэвшсэн үйлдлээ хийсээр орой унтдаг. Гэвч өдөр болгон хийдэг жижиг сажиг үйлдлээ байнга хийдгээсээ болоод зөв буруу эсэхийг нь тунгааж бодохоо ч больсон юм биш биз? Магадгүй ялихгүй зүйл шиг санагдаж болох ч, буруу зуршил өдөр болгон давтагдсаар байвал бидний биед ноцтой хор нөлөө учруулж мэдэх юм. Тиймээс бид та бүхэндээ хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл 9 алдааг толилуулж байна. Та бидний гаргадаг 9 алдаа Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс Амьдрал хайр, халамж, хүн хүнээ гэх сэтгэл дээр тогтдог гэдэг билээ. Бие биедээ тусламжийн гараа сунгаж, хэрэгтэй үед нь харамгүй сэтгэлээр туслах шиг сайхан зүйл гэж үгүй юм. Иймд өнөөдөр та бүхэндээ ер бусын сайхан сэтгэл гаргаж, ядарч зовж яваа нэгэндээ тусласан нинжин сэтгэлт хүмүүсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Мэдээж сайхан сэтгэлтэй хүмүүс дэлхий дээр маш олон боловч бид тэдгээрээс түүвэрлэн авч хамгийн сэтгэл хөдөлгөм явдлуудыг хүргэж байна. Өвчтөнүүдийнхээ амийг хороосон харгис эмч нар Эмч нар бол цагаан нөмрөгтэй тэнгэрийн элч нар юм. Хүмүүс түүнд эрүүл мэнд, амь насаа даатган, итгэл найдвар хүлээлгэдэг. Гэхдээ тэдэн дунд аймшигт цуврал алуурчид байдаг бөгөөд мэргэжлийнхээ давуу талыг халхавч болгон ашиглаж, дураараа хүний амиар тоглодог байна. Ингээд та бүхэндээ хамгийн аймшигтай 15 эмч, сувилагчийг танилцуулъя. Өвчтөнүүдийнхээ амийг хороосон харгис эмч нар Хүмүүсийг үхэлд хүргэсэн паркын тоглоомууд Сүүлийн үед хүмүүс чөлөөт цагаа ихэвчлэн соёл амралтын хүрээлэн буюу паркд өнгөрүүлэх болсон билээ. Эдгээр нь адал явдал, айдас мэдрүүлж, адреналин ихэсгэх боловч амь насанд аюултай тухай урьд өмнө нь бодож байв уу? Бид та бүхэндээ олон хүний амийг авч одсон аймшигт тоглоомуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээллээс та аль тоглоом илүү осолтой, аюул өндөртэй байдаг болохыг мэдэж авах юм. Хүмүүсийг үхэлд хүргэсэн паркын тоглоомууд 2016 оны хамгийн гайхалтай нээлтүүд Хамгийн утгагүй шалтгаанаар шоронд орсон хүмүүс Хэн ч шоронд орохыг хүсдэггүй. Гэхдээ ямар нэг байдлаар хууль зөрчиж, ухаангүй алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Мэдээж хийсэн хэргийнхээ хариуд шийтгэл хүлээх ёстой байлгүй яах вэ. Гэвч хууль цоорхойтой тул санаандгүй байдлаар шоронд сууж орхисон хүмүүс олон байдаг аж. Ингээд бид та бүхэндээ эдгээр хүмүүсээс хамгийн хачирхалтай гэсэн 10 тохиолдлыг түүвэрлэн хүргэе. Уншигч таны толгойд манай улс хууль дүрмээ ингэтэл нь чандлан барьдаг болоосой гэж бодогдож ч мэднэ, эсвэл шударга бус санагдаж ч магадгүй. Юу ч гэсэн уншаад л үз. Хамгийн утгагүй шалтгаанаар шоронд орсон хүмүүс
Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax